Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан

2019-06-27

 

Баянгол дүүргийн III, IV хороололд явган зорчигчийн гарц дагуу шар өнгийн төмөр сараалжнууд босгож эхэлсэн нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна. 

Тодруулбал, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хотын төв хэсгийн замын голоор суурилуулсан шар өнгийн хайс хашлаганы тухай шүүмжлэл намжаагүй байхад хороололд явган зорчигчийн гарц дагуу шар өнгийн төмөр гарч ирсэн нь олон хүний гайхшралыг төрүүлээд байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдал удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Билгүүнтэй холбогдож тодруулахад, "Манайхтай ямар ч хамааралгүй. Дүүргээс нь өөрсдөө хийсэн ажил байх. Сайн мэдэхгүй байна" гэв.

Харин Баянгол дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн газрын дарга Ж.Ганболдтой холбогдож яг ямар ач холбогдолтой төмөр, яагаад байрлуулахаар болсон талаар тодруулахад, "Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санхүүжилтээр Энэбишийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороололд нийтдээ 4 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийгдэнэ. Үүнээс 1 тэрбум төгрөгийн тохижилтын ажил нь энэ жил хийгдэхээр болсон. Үүнд, 30 төрлийн тохижилтын ажил багтаж байгаагийн нэг нь явган хүний гарц дагуу байрлуулсан хаалганы ажил. Тэрнээс биш шар хаалгыг нэг тэрбумаар хийсэн юм биш. Шар хаалганы ач холбогдлын тухайд бол гарцын тэмдэглэгээг илүү тодотгож өгөх зорилгоор хийсэн. Одоо байгаа цагаан зураас 5 метрийн цаана байгаа хүнд харагддаггүй. Тиймээс ойр хавьд гарц байхгүй байна гээд шууд гарцгүй газраар гарчихдаг. Тиймээс хаанаас нь ч харсан гарц тэнд байна гэж харагдуулахын тулд шар хаалгыг хийсэн. Гэрэлтүүлэгтэй учраас шөнө оройд ч тод харагдана" гэсэн юм.

Тэгвэл, тэр хавийн оршин суугчдын төлөөлөл "Явган зорчигчийн гарц дагуу байрлуулсан шар өнгийн сараалжин төмөрнүүд хэн ч харсан хэнд ч хэрэггүй зүйл болох нь ойлгомжтой. Энийг бүтээсэн хөрөнгөөр дүүрэгт хэрэгтэй, иргэдэд ашигтай тохижилтыг боломжийн хэмжээнд хийчихэж болохоор. Адаглаад нь нэг, хоёр сургууль, олон хүн цугладаг томоохон дэлгүүрүүдийн орчимд явган хүний зам тавьчихсан бол хүмүүст хэрэгтэй бүтээн байгуулалт болж гэж бодож байлаа" хэмээн ихэд бухимдангуй байлаа.

Арга ч үгүй биз хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн ээлгүй хот гэдгээрээ цоллогдоод байгаа энэ цаг үед төсвийн мөнгөөр хэнд ч хэрэггүй төмөр хаалга барьчихаад хараад сууж байх нь хэн ч харсан ойлгомжгүй байгаад байгаа юм.

Уг нь хэнд ч хэрэггүй хаалганд мөнгө зарж байхаар ядаж ганц ч гэсэн гарцан дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөч зам, тэмдэг тэмдэглэгээг хийсэн бол олон хүнд буян болох байсан биз ээ. 

Сэтгэгдэл үлдээх

зочин:2019-06-29 13:25:42
юм хийсэн харагдаж мөнгө идэж уусан нөхдийн л ланчиг шүү дээ. энэ хэдэн төмрөө тэгээд хэдэн сөяаар үнэлсэн бол тэрийг нь тодруулаач

ЦАГ АГААР

  • Баасан
    18°C/5°C
  • Бямба
    22°C/6°C
  • Ням
    23°C/9°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”