Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов

2019-06-26

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Пак Ру Бёг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол улсад айчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзаж ирэх жил буюу 2020 оны дөрөвдүгээр сард Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг /ICAPP/ Монгол улсад зохион байгуулах асуудалд санал нэгдэв.  

Монгол Ардын Нам нь Азидаа үүсэн байгуулагдсан он цагийн тооллоороо хамгийн ууган улс төрийн хүчин бөгөөд Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал,Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг гадаад бодлогын суурь баримт бичгүүдэд нийцүүлж, Монгол төрийн гадаад бодлогын үндсэн зорилго, зарчим чиглэлүүдтэй уялдуулсан олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогын хүрээнд хөрш орнуудын улс төрийн хүчнүүд, бүс нутгийнхаа эрх баригч намууд, уламжлалт чиглэлийн намууд болон Социнтернийн гишүүн намуудтай гадаад харилцаагаа хөгжүүлж хамтран ажилладаг.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын /ICAPP/ гишүүнээр элээд 6 жил орчим болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Ардын Нам, Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлаас зохион байгуулсан хурал зөвлөгөөнүүдэд идэвхтэй оролцож ирсэн, тус байгууллагын Удирдах Зөвлөлд Монгол Ардын Намын Гадаад харилцааны дарга гишүүнээр ажиллаж  байна.

2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн улс төрийн намуудын ОУ-ын бага хуралд ойролцоогоор 40 гаруй улсаас 70 орчим зочид төлөөлөгчид оролцох урьдчилсан тооцоолол бий гэдгийг Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Пак Ру Бёг онцолсон бол Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тус хуралд улс төрийн намуудын оролцоо, оролцож буй намуудын түвшин чухал гэдгийг уулзалтын төгсгөлд онцоллоо.

Мөн Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй ноён Пак Ру Бёг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхсан юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”