Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилж эхэллээ

2019-06-18

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилж эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг  “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд  өнөөдрөөс өргөтгөн шинээр барьж эхэллээ. Төслийн зорилго нь тус бүр нь хоёр урсгалтай дөрвөн эгнээ бүхий зам барих явдал юм.

Дөрвөн эгнээтэй болох энэ замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ оны 11 дүгээр сар гэхэд одоо байгаа  хоёр урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулна.

Үлдсэн хоёр эгнээ замыг нэмж наймдугаар сараас барьж эхэлнэ. Ингэснээр энэ онд багтаан далан, суурийг, ирэх онд хучилтын ажлыг бүрэн дуусган ашиглалтад хүлээн авна. Шинэ замыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгөөр тавина.

Одоогийн замын далан 9-10 м өргөн, хучилтын өргөн 6-7 м. Өргөтгөл, шинэчлэл хийсний дараа далангийн өргөн 11 м, хучилтын өргөн 9 м болох юм. Зузаан нь өмнөхөөсөө хоёр дахин их буюу 75 см болох аж.

Улаанбаатар-Дархан,Улаанбаатар-Налайх чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэлтэд онцгой анхаарч байгаагаа хэллээ. Хамгийн их ачаалалтай, осол аваар их гардаг, иргэдийн бухимдлыг төрүүлдэг замуудын өргөтгөл, шинэчлэлтийг товлосон хугацаанд нь дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болгов.

Замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хөдөлгөөнийг 15 хэсэгт хаахаар салбарын сайдын тушаал гарчээ.

Зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцох юм. Тухайлбал Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явах юм.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хар тамхины хэргээр ял тэнссэн этгээдүүдийн 50 хувь нь дахин хэрэглэж байжээ
Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана
Халтиргаатай үед хэрхэн зөв алхаж явах вэ?
Монголд алмазын орд байдаг уу?
​Дараах байгууллагын албан тушаалтнууд төрийн албаны машинаар хүүхдээ сургуульд хүргэсээр байна
Эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрын эсийг устгах вирус дээр ажиллаж байна
Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна
М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна
НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна
АТГ: Анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдэв
“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”
Цагдаагийн алба хаагчдад шинэ загварын тэмээний ноосон хантааз олгов
АМЖИЛТЫН МЭДЭЭ: О.Гүндэгмаа 7 дахь олимпдоо оролцоно
"Их тайга" цайнаас мөөгөнцөр илэрлээ
Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах нь зүйтэй гэж шийдвэрлэв
Албадан гаргасан хятад иргэдийг Нанжин хотод хорихоор болжээ
Д.Одбаяр Монгол руу нисэх хүсэлт гаргажээ
С.Жавхлан гишүүн 3 машин, 30 адуутай
Ядуурлын эдийн засгийн бодит жишээ нь бид юм
Ачааны чингэлэгт амиа алдсан 39 хүн хэн болохыг таниулж дуусжээ