С.Бямбацогт: Шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог биш батламжилдаг байх заалт оруулсан

2019-06-18

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанд АН-ын нэг ч гишүүн орж ирээгүй байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга МУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж чуулганыг өндөрлүүлсэн байгаа. Тэгэхээр УИХ-ын дарга зөвшилцөх ажлын үр дүн ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу. УИХ-ын зарим гишүүд нэгдэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр байр сууриа нэгтгээд байгаа. Тодруулбал, намын жагсаалтаар буюу намын ард нуугдаж сонгогддог сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж ирэх гэж байна. Үүнийг хатуу эсэргүүцье. Ард түмэн намыг биш хувь хүнийг сонгодог тогтолцоогоор явах нь зүйтэй. Олон жил Монголын ард түмэн Төрийн сүлдийг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Баялгын сангийн асуудлыг Үндсэн хуульдаа заавал оруулах ёстой. Олон гишүүд УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудлыг оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. Жишээ нь, хуралдаа суудаггүй гишүүдийг 30 хоног чуулганы хуралдаа суухгүй бол эгүүлэн татдаг байхаар өөрчлөх хэрэгтэй"

ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш олон жил, олон парламент ярьж, ард түмнийхээ санал асуулгыг сонсч байж хууль санаачлагчид УИХ-д өргөн барьсан юм байна лээ. Долоон удаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн. МУ-ын одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр саналыг нь авч, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Үндсэн хуулийн нэгдэх хэлэлцүүлэг буюу хэлэлцэх эсэх асуудал нь шийдэгдсэний дараа УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, ард иргэд гээд олон байгууллагаас саналыг нь авч зөвшилцөх, улстөрийн намуудтай зөвшилцөх ажлууд хийгдэх байх. Ингэж бүх нийтээрээ харилцан тохиролцож, ойлголцсоны дүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл батлагдах байх.

МУ-ын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгоно гээд орчихсон байгаа. Ийм заалттай. Энэ заалт огт хөндөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 21.2-т УИХ-ын гишүүнийг сонгууль өгөх эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгоно. Саналаа нууцаар гаргаж, 4 жилийн  хугацаатайгаар сонгоно гэсэн заалт өөрчлөгдөөгүй"

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "МУ-д хууль ёсоор оршин суугаа бүх иргэд хуулийн өмнө эрх тэгш байна гэж ҮНдсэн хуульд заасан байгаа. Гэтэл хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна уу гэвэл үгүй. Монголд 511 шүүгч байна. Гэтэл 376 шүүгчтэй холбоотой 234 гомдол гарсан байна. Тэгэхээр 511 шүүгчийн гаргасан хоёр шийдвэрийн нэгд нь иргэд гомдолтой үлдэж байна гэсэн үг. Ийм байж МУ-д шударга шүүх тогтох уу. ХОМ-ээр шүүгчид хамгийн их хөрөнгөтэйгээр шалгарч байна. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр МУ-д шударга, хараат бус шүүхийг яаж бий болгох вэ. Яаж мэдлэгтэй, чадвартай, авлигад идэгдээгүй шүүгчидтэй болох вэ"

ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Одоогийн Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчийг ШЕЗ-өөс УИХ-д танилцуулна. Бусад шүүгчийг ШЕЗ-өөс санал болгосноор МУ-ын Ерөнхийлөгч томилно гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, ШЕЗ сонгон шалгаруулалтаа явуулдаг. Яаж явуулдаг, ямар шаардлага тавьж, хэрхэн сонгон шалгаруулж байгаа нь тодорхой бус. Тэрийг нь Ерөнхийлөгч нэг бол томилдог. Нэг бол татгалздаг. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг ярилцаад, шалгуур шаардлагыг тодорхой болгоё. Ерөнхийлөгч томилдог биш. Батламжилдаг болоё. Ямар тохиолдолд татгалзах уу, яаж нийтийн сонсгол явуулах уу зэрэг олон нийтэд нээлттэй, хараат бусаар үйл ажиллагаа явуулах зарчмыг баримталж ажиллах бололцоог хангах чиглэлээр тодорхой заалт оруулсан" гэв. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй