Шар хайснууд унахдаа 9 иргэний автомашинд хохирол учруулж, нэг хүнийг гэмтээжээ

2019-06-17

Сүүлийн хэд хоног хэл амны бай болоод байсан  автозамын тусгаарлах шар хайс хүчтэй салхины аяыг даалгүй нурж, иргэдийн эд хөрөнгийг хохироосон явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Тодруулбал, Нийтдээ 760 сая  гаруй төгрөгөөр урд хөршөөс импортолсон гэх тусгаарлах хайс ганцхан шөнийн салхинд нуран унасны улмаас нэг хүн бэртэж, 9 иргэний автомашинд их бага хэмжээний хохирол учруулжээ.

Дээрх иргэдийн хохирлыг хэн, хэрхэн багагдуулах талаар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тодруулахад, "Зам тээврийн осол аваараас сэргийлэх үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, шар хайснуудыг байрлуулсан. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй шуурга дэгдэж, автозамтай бэхлэж амжаагүй байсан шар хайснууд унаж, 9 иргэний автомашинд их бага хэмжээний хохирол учруулсан байгаа. Хариуцлага алдсан хүмүүс хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байгаа. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга тодорхой үүрэг чиглэл өгөх байх" гэв.

Энэ талаар өнөөдөр үдээс хойш Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хэвлэлийн хурал зарлаж, тодорхой мэдээллийг өгөх юм байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ