2019-06-10
Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, ЕБС-ийн хичээлийн жил дуусаж байна. Энэ жтл 18 мянга орчим хүүхэд ахлах анги төгсөж 80 орчим их дээд сургуульд элсэхээр шалгалт шүүлгээ өгч байна. Энэ цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр 42 багш авилгын хэргээр шалгагдаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Тус мэдээлэл худлаа болохыг салбарын сайдын хувьд мэдэгдэж байна. Ирэх хичээлийн жилд сурагчдаа тав тухтай орчинд угтах гэсэн багш нар эцэг эхчүүдтэй зөвлөлдөж анги засварын мөнгө хураадаг. Тэр мөнгөө хэрхэн зарцуулах тухай хуулийн зохицуулалт бий. Энэ хүрээнд багш нар сурагчдаа 5, 10 мянган төгрөг хуурснаас биш хавтгайруулан хандив тусламж нэрээр мөнгө татаагүй. Ийм мэдээлэл гарсанд салбарын сайдын хувьд харамсаж байна гэлээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд