Валютын дайн: Доллар юанийг сөхрүүлэв

2019-05-31

Валютын дайн: Доллар юанийг сөхрүүлэв

АНУ болон Хятадын хоорондох худалдааны зөрчил бүрэн хэмжээний валютын дайнд шилжиж буйг санхүүгийн мэргэжилтнүүд анхаарууллаа. Дэлхийн хоёр том эдийн засгийн дундах хүчний тулаан нь цаашид олон улсын зах зээл болон экспортоос хамааралтай орнуудад нөлөөлж эхлэх аж. АНУ-ын худалдааны сайд Уилбур Росс өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ тус улсын үйлдвэрлэлд хохирол учруулж болох валютын нөхөн төлөөсний татварыг тэнцүүлэх тухай мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, АНУ нь ам.доллараас сул ханштай валюттай орнуудын бүтээгдэхүүнд үзүүлж буй Үндэсний хөнгөлөлтийн жагсаалтад заасан хөнгөлөлтийн хэмжээг өөрчилж, шинэ шалгуур тавихаар төлөвлөжээ. Энэ нь гаалийн татварыг нэмэгдүүлэх өөр нэгэн арга төдийгүй шударга бус валютын бодлогын эсрэг арга хэмжээ аж. АНУ-ын Конгресст лхагва гаригт танилцуулсан хагас жилийн тайланд Сангийн яамны  валютыг хянах жагсаалтад Хятад, Өмнөд Солонгос, Япон, Герман, Итали, Ирланд, Сингапур, Малайз, Вьетнам улсууд багтаж буйг мэдэгджээ.

“Moody’s” агентлагийн шинжээч Шу Шяо Чун хэлэхдээ энэ нөхцөл байдал нь АНУ-ыг итгэлгүй худалдааны хамтрагч гэдгийг харуулж байна. АНУ-ын засгийн газар удаан хугацаанд одоогийн Дональд Трампын захиргаа шиг бодлого баримталбал олон улсад эдийн засгийн зөрчил нэмэгдэж, дэлхийд тодорхойгүй байдал бий болно гэж мэдэгджээ. Харин “INSEAD” бизнесийн сургуулийн эдийн засгийн профессор Антонио Фатасын үзэж буйгаар ам.долларын эсрэг юанийн ханш суларсаар байгаа ч Бээжин хариу арга хэмжээ авахгүй байгаа нь АНУ-аас удаа дараа авч буй тарифын арга хэмжээний эсрэг хэрэгжүүлж буй тактикийн нэг хэсэг гэжээ. Юанийн ханш сулрах нь экспортлогчдод ашигтай тул Бээжингийн эрх баригчид хариу арга хэмжээ авах гэж яарахгүй байгаа аж. Өдгөө Хятадын валютын ханш 6.9 юань нэг ам.доллартой тэнцэж байна. Энэ нь юанийн ханш ам.долларын эсрэг 10.8 хувиар суларсан үзүүлэлт юм.

ВАЛЮТЫН ДАЙН БУСАД ОРОН БА МОНГОЛД НӨЛӨӨЛӨХ НЬ

Сүүлийн хэдэн сард юаниас гадна Өмнөд Солонгосын вон нь ам.долларын эсрэг суларсаар байгаа бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой аж. Хятадын валютын ханш ам.долларын эсрэг долоон юаниас доош суларсан тохиолдолд 1250 вон нэг ам.доллартой тэнцэх хэмжээнд хүрч унах аж. Монгол Банкны хийсэн тооцоогоор 2018 онд дэлхийн 170 гаруй орноос 84 орных нь мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг 4-өөс дээш хувиар суларсан байна. АНУ-ын гадаад худалдааны бодлого, Хятадад тавьж буй татварын хориг арга хэмжээ Монголын бага зах зээлд эргэлдэж буй гадаад валютын үнэ ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Үүнээс харахад, том гүрнүүдийн “худалдааны дайн”-аас хамаарч, Монголын зах зээлд юанийн ханш унаж, урд хөршөөс эдийн засаг, худалдааны хараат манай орны хувьд хэсэгхэн зуур ашигтай байх магадлалтай юм. Манай эдийн засагт нөлөөлдөг өөр нэг зүйл нь алтны үнэ ханш юм. АНУ-ын эдийн засаг өсөлттэй байвал алтны үнэ буурч, унасан үед өсдөг урвуу хамааралтай металл гэж эдийн засагчид хэлдэг.

ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ЭХЛЭЛ

Худалдааны дайн эхлэхээс  өмнө 2017 онд АНУ нь Хятадаас 505.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон бол Хятад 129.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн авч байжээ. Үүний зөрүүгээр АНУ-ын гадаад худалдааны тэнцэл 370 тэрбумын алдагдалтай гарчээ. Түүнээс өмнөх 10-аад жилийн хугацаанд ч 300 тэрбумаас доошгүй ам.долларын алдагдалтай ажиллаж ирснийг Дональд Трамп олж хараад багагүй бухимдаж, дэлхийд тэргүүлэх өрсөлдөөнд давж гарахын тулд Хятадын экспортод тавих татвараа өндөрсгөж эхэлсэн юм. Одоогийн байдлаар АНУ-аас 200 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын импортод 10-25 хувийн тариф тогтоосон бол Хятадын талаас 60 тэрбум ам.долларын өртөг бүхий америк бараанд нэмэлт татвар тогтоожээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй