Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй

2019-05-23

“Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн газраас авч, газар дээр нь барилга барьсан "хулгайч"-дын барилгыг буулга гэдэг чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх харьяалах газрын удирдлагууддаа үүрэг болгосон билээ. Тодруулбал, "Найрамдал" зуслангийн 5200 га газрын 4000-ыг нь аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгосон байна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тус зуслангийн газраас нэр бүхий УИХ-ын гишүүд авсан болох нь жагсаалтаас ил болсон. Үүн дунд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын нэр байгаа юм. Уг асуудлаар түүнээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд намайг 500 метр кв газар эзэмшдэг гэсэн байсан. Надад ийм газар байхгүй. "Найрамдал" зуслан байтугай хүүхдийн ямар нэгэн зуслангийн ойролцоо надад эзэмшдэг, ашигладаг газар нэг метр кв ч байхгүй.

Өнөөдрийн байдлаар "Найрамдал" зуслан 1200 га газартай үлдсэн. Зуун иргэний нэр дээр "Найрамдал" зуслангийн 4000 га газрыг олгосон гэж ойлгож байна. Энэ асуудлыг холбогдох байгууллага нь шалгаж тогтоох байх. Энэ 100 хүн дотор миний нэр байхгүй. Газар авсан эзэд нь биднийг ямар нэгэн байдлаар үүнтэй холбовол хэрэг намжих байх гэж боддог байх. Ингээд жинхэнэ эзэд нь ард нь үлддэг арга барилаар ажилласан байна гэж харж байна” гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өглөө.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй