Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж

2019-05-22

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд дулаан дамжуулах төв магистраль шугам хоолойнуудад батлагдсан хуваарийн дагуу түр зогсолт хийж их засварын ажил хийгдэх тул дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллага, иргэд, оршин суугчдад дараах зөвлөмжийг хүргэж байна. 

 

  1. Иргэд Дулаан дамжуулах төв шугам хоолойн бат бөх чанарыг турших хуваарийг www.ubds.energy.mn цахим хаяг болон Улаанбаатар дулааны сүлжээ Facebookхуудаснаас авна уу.  
  2. Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ Дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлнэ үү.
  3. Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжийн ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахгүй байхыг анхааруулж байна. 
  4. Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх.
  5. Хэрэглэгч байгууллагууд өөрийн эзэмшлийн дулааны тоноглолуудад  туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдрэл гэмтэл үүссэн хохирлыг өөрсдөө бүрэн хариуцна. 
  6. 2019 оны зуны улирлын хугацаанд Хэрэглэгч бүр дулааны тоноглолуудад хийх засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

“Монголчуудын 50 хувь нь илүүдэл жинтэй"
Энэ сарын 27-оос үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ
Өнөөдрөөс хаагдах замууд
Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа
О.Дөлгөөнд тусалцгаая
Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар боллоо
9 сая төгрөгийн шагналын сантай Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан зарлагдлаа
Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийнэ
Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна
Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ