15 дугаар сургуулийн сурагчид гадуурхагдаж эхэлжээ

2019-05-20

15 дугаар сургуулийн сурагчид гадуурхагдаж эхэлжээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвартай болох нь оношлогдсон байгаа билээ.

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар их байгаа учир тус сургуулийн бүх хүүхэд буюу 1700 хүүхдийг шинжилгээнд хамруулжээ. Нийслэлийн хэмжээнд сүрьеэгийн шинжилгээнд бүх хүүхдээ хамруулсан ганц сургууль нь энэ аж. Ингэхэд салбар яамнаас өгсөн мэдээллээр 30 хүүхэд сүрьеэгийн халдвартай, 500 хүүхэд булчингийн өөрчлөлттэй гэдэг оноштой гарсан байна.

Тиймээс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас эхлэн тус сургуулийн үйл ажиллагааг зогсоож, халдваргүйжүүлэлт хийжээ.

Харин өнөөдрөөс эхэлж сургуулийн хэвийн ажиллаж эхэлсэн ч эцэг эхчүүд хүүхдүүдээ явуулахгүй, өөр сургуульд шилжүүлнэ гэхэд сургуулийн захиргаанаас өргөдөл гаргаж өг гэсэн байна. Түүнээс гадна 15-р сургуульд сурдаг сурагчдыг сүрьеэ өвчний халдвартай хэмээн гадуур гадуурхаж эхэлсэн талаар ч эцэг эхчүүд гомдолтой байна.

Бага насны хүүхдийнхээ шүдийг үнэгүй эмчлүүлэх гэтэл “Танай хүүхэд 15 дугаар сургуульд сурдаг юм байна. Үйлчилгээ үзүүлэх боломжгүй” гэжээ. Мөн хүүхдүүдийг цэцэрлэг байрны гадаах хүүхдийн тоглоомон дээр тоглоход хүртэл хөөгөөд тоглуулахгүй байна. Цэцэрлэгийн хүүхдийг ч гадуурхаж байна. Ах нь 15 дугаар сургуульд явдаг тул танай хүүхдийг авахгүй гэсэн байгаа хэмээн эцэг эхчүүд гомдолж байна.

Одоогоор халдвар авсан 529 хүүхдээс 300 гаруй нь дахин шинжилгээнд оржээ. Мөн сүрьеэгийн халдвараас үүдэж сургуулийг бүр хаахыг эцэг эхчүүд хүсч байгаа ч сургуулийн захиргаа удахгүй улсын шалгалт эхэлнэ гээд энэ долоо хоногоос эхэлж хичээл хэвийн орж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй